Нийслэлийн бүтээн байгуулалтын анхны дээд шагналыг “Вива Сити” залуусын хороололд олгожээ

img

 

Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтанд “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” –ыг олгож байхаар болсон билээ.

6

Нийслэлийн 374 жилийн ойн үеэр бүтээн байгуулалтанд нэр дэвшсэн байгууллагуудыг тодруулж ДБЭТ-ын тайзнаа шагналыг гардуулсан бөгөөд “Шилдэг барилга, байгууламж”-аар “Вива Сити” залуусын хороолол, “Шилдэг дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр”-ээр “Улаанбаатар БҮК” ХК, “Шилдэг дэд бүтэц, инженерийн байгууламж”-аар “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл, “Шилдэг автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт”-аар “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар  тус тус шалгарлаа.

7

Түүнчлэн шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж, компаниудын зарим удирдлагууд болох М-Си-Эс Группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбат нарыг нийслэлчүүддээ ая тухтай амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж,  Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнасан юм.

6

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” –ын шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналуудыг үндэслэн явуулсан бөгөөд шилдгээр шалгарсан бүтээн байгуулалтуудын үр дүн нь иргэдэд шууд хүрч, нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлж чадсан гэдгээрээ онцлог юм.

6

Номинацийн төрөл

Шилдэг бүтээн байгуулалт

Нэр дэвшсэн бүтээн байгуулалтууд

1

Барилга, байгууламж “Вива сити” залуусын хороолол “Ривер Гарден” хотхон,“Дүнжингарав” худалдааны төв,

“Туушин” барилга,

“Блю Мон” үйлчилгээний барилга

2

Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн “Улаанбаатар БҮК” ХК Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг “Монгол Фүүд” ХХК,Хаягдал түүхий эд дахин боловсруулдаг “Алтан оршихуй”  ХХК,

Автозамын асфальт бетон хольцын “Эрэл” ХХК,

Автозамын асфальт бетоны “Ялгуусан” ХХК,

“Ахуй мандал” ХХК

3

Дэд бүтэц, инженерийн байгууламж “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл “Вива сити”-ийн хонгилын системийн ажил,“Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан төмөр бетон хос гүүрийн шинэчлэлтийн ажил
     

4

Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар Саппорогийн тойргоос Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар, 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлаар “Тотал Инж” ХХК,Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлтийн ажлаар “Наранбулаг Хан” ХХК,

Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км зам “Хурдны зам” ХХК,

15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам,

5

Тусгай шагнал

“Нарны гүүр” төсөл, “Гудамж” төслийн 33 уулзварын шинэчлэлтийн ажил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ