“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр бяцхан үрсдээ бэлэг барилаа
“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Капитал банк бяцхан үрсдээ бэлэг барилаа
7

7
“Дэлхийн хадгаламжийн өдөр”-өөр Сүхбаатар дүүргийн 2-р амаржих газарт очиж шинээр мэндэлсэн бяцхан үрсийнхээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийн мөнгөн дүн бүхий “Унагалдай” хүүхдийн хадгаламжийг нээн хуримтлалын эхлэлийг тавьж бэлэг барьлаа.
6
Мөн хорвоод мэндэлсэн бяцхан үрсээ тэврэн аз жаргалын дээдийг мэдэрч буй ээжүүддээ болон хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж буй алтан гарт эх баригч, эмч нартаа ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ гарын бэлэг гардууллаа.
6
Түүнчлэн Капитал банкныхан хадгаламжиндаа орлого хийсэн, шинээр хадгаламж нээсэн харилцагчиддаа гарын бэлэг гардуулснаас гадна ажиллагсдынхаа 2013 онд мэндэлсэн бяцхан үрсийн “Унагалдай” хүүхдийн хадгаламжинд нь хөрөнгө оруулалт хийн урамшуулал, баяр хөөрөөр дүүрэн энэхүү өдрийг өнгөрүүлсэн байна.
6ХУРИМТЛАЛТАЙ ИРЭЭДҮЙ
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ БАНК, КАПИТАЛ БАНК
СЭТГЭГДЭЛ БИЧИХ