Хотын даргын хар тамхи хэрэглэсэн бичлэг задарлаа

img

Канадын Торонто хотын дарга Роб Фордын хар тамхи хэрэглэж буй видео бичлэг цагдаа нарын гарт орсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сэтгүүлчид энэхүү баримтыг баталгаажуулахын тулд гар утсаараа бичлэг хийж аван хадгалсан гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард ийм бичлэг байгаа талаарх мэдээлэл цацагдсанаас хойш дээрх дуулиан гарч эхэлжээ.

Роб Форд хар тамхи хэрэглэсэн гэдгээ үгүйсгэж, огцрохоос татгалзаж, сурвалжлага хийхээр ирсэн сэтгүүлчдийн биед халжээ. Видео бичлэгтэй холбогдуулан цагдаа нар мэдэгдэл гаргасны дараа тэрбээр “Би өөрийгөө хамгаалахыг хүсч байна. Шүүхэд очихоос нааш надад огцрох шалтгаан байхгүй” гэж мэдэгджээ. Торонто хотын цагдаагийн дарга Бил Блаир дээрх сурвалжлагчийн авсан бичлэгийг нягталж, ахин сэргээж, шалгахаар болсон байна. Энэ бол олон нийтийн сэтгэл санааг үйлмүүлсэн, хотын нэр хүндтэй холбоотой асуудал тул ноцтой хэмээн тэрбээр нэмж хэлжээ. “Toronto Star” сонины сурвалжлагчид 200 мянган ам.доллараар бичлэгээ үнэлж бусад хэвлэл мэдээллийнхэнд зарахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Үүл дарга хэзээ ч муу муухай юм хийх хүн биш ээ та нар битгий энэ сайхан сэтгэлтэй хүний сэтгэл рүү ус цацаад байгаачээ. УБ хотыг ямар сайхан болгож байна МАН ын луйварчингууд юу хийж байсан юм бэ.Үүл дарга тум бум насалж эрүүл энх, ач гуч нь эрүүл энх байх болтугай.
2013-11-01
зочин:
үүл биш юм уу?
2013-11-01
иргэн:
Монгол улс ганцхан хоттой болохоор хэцүү юм даа
2013-11-01
irmuun:
zyrh zogsoh gej bna sh dee. eo eo eoooo.
2013-11-01
zochin:
Harin tiim henii manaagui Uuliig l paktlasan ym baih gej bodloo
2013-11-01
zochin:
Үүл даргыг л гэж бодлоошдээ кэкэкэ
2013-11-01