Аравдугаар сарын шилдэг гэрэл зургууд
Дэлхийн томоохонд тооцогддог хэвлэлийн агентлагууд өнгөрсөн аравдугаар сард өрнөсөн хамгийн чухал үйл явдлуудыг онцолсон байна. Тэдний онцолсон гэрэл зургуудыг хүргье.
.
Фото: /Reuters agency/
“Энэтхэг улс”. Энэтхэгийн агуу удирдагч, баатар Сардар Валлабхаби Пател. Түүний хүрэл хөшөөг 48 цагийн өмнө Шинэ Дели хотын яг голд байрлуулжээ. Тус хөшөөг сүндэрлүүлсэнийг тохиолдуулан нисэх хүчнийхэн агаарын шоу зохион байгуулжээ.
:
Фото: /Reuters agency, Pastor Mocked /
“Сан-аа хот”. Та бүхэн сайн мэдэхгүй байх л даа. Ази тивд байрладаг хамгийн эртний түүхтэй “Сан-аа” хотын залуус эхнэр авахыг тулд 15 наснаасаа хөдөлмөр эрхэлж, 18 нас хүрсэнийхээ дараа боловсролын шалгалт өгч, 20 нас хүрсэнийхээ дараа бие бялдарын шалгалт өгдөг гэнэ. Дээрхи бүх шалгаруулалтад тэнцсэн “Сан-аа” хотын залуус, хурим хийхээсээ жилийн өмнөөс эхнэрийнхээ царайг огт хардаггүй аж. “Сан-аа” хотын залуусын хүссэн хүлээсэн хурим.
:
Фото: /ВВС agency/
“Спайн хот”. 24 цагийн өмнө Спайн хотын бүх галт тэрэг зогсчээ. Шалтгаан нь цалингийн хэмжээгээ нэмүүлэхийг хүссэн 1, 2 дугаар ээлжийн галт тэрэгний жолооч нар ажил хаялт зарлажээ.
:
Фото: /Xinhua agency/
“Хятад, Бээжин хот”. Өнгөрсөн 30-ны өдөр Хятадын төв талбай болох Тань Ань Мин-ий талбайд дараалласан халдлага гарсанаас болж, талбайн хяналтын системийг хотын даргын тушаалаар хоёр дахин сайжруулжээ.
:
Фото: /CNN agency/
“Кени улс”. Кени улсыг нойрноос нь сэргээсэн аймшигт хэрэг. Өнгөрсөн 25-ны өдөр 16 настай охиныг дөрвөн залуу хүчирхийлжээ. Кени улсад хүчингийн хэрэг хамгийн харгис хэрэгт тооцогддог учир, ямар ч өршөөлгүй цаазаар авах ял оноодог байна. Шүүхээс хэрэгтнүүдийг гэм буруугүй гэсэн нь иргэдийн дургүйцлийг их хүргэв. Тус шийдвэрээс болж, цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн гарлаа.
:
Фото: /Getty images/
“Индонез улс”. Хоёр хоногийн өмнө Индонезийн хэсэг иргэн Засгийн газраа огцрохыг шаардсан ч цагдаагийн хамгаалалтыг сэтэлж чадаагүй байна.
:
Фото: /AFP agency/
“Америк улс”. АНУ-д байрладаг хятад хорооллуудын баярын нэг өдөр. Өнгөрсөн 26-ны өдөр “Сүнсний баяр”-ыг тэмдэглэж буй Хятад хүү.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ