Тусгай хамгаалалттай газрынхан чуулж байна
Монгол Улсын тусгай хамгааалттай газар нутгийн байгаль хамгаалагчид өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежмент-хамгаалалт, хяналт, шалгалт" сэдвийн дор энэ удаагийн чуулган зохиогдож байна. Чуулганд байгаль хамгаалагчдаас гадна тусгай хамгаалалттай газрын захиргаадын мэргэжилтнүүд, УИХ, холбогдох яамд, төрийн албад болон Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын зэрэг 470 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Монгол Улс нь байгалийнхаа унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүх, соёлынхоо өвийг хамгаалах зорилгоор онцгой ач холбогдол бүхий газар нутгуудаа төрийн хамгаалалтад авч ирсэн. Өнөөгийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь нийт газар нутгийн 17,4 хувь болон өргөжжээ. Эдгээр 99 тусгай хамгаалалттай газруудыг хариуцдаг 31 хамгаалалтын захиргаанд 300 гаруй байгаль хамгаалагч ажилладаг байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ