Израйль Сири рүү агаарын цохилт өглөө
Израйлийн армийн нисэх хүчнийхэн Сирийн Латакиа хот руу агаарын цохилт өгсөн талаар АНУ-ын албаныхан мэдээлснийг “ВВС” агентлаг онцоллоо. Латакиа хот нь Сирийн зэвсэгт армийн хамгийн том хотын нэг юм. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар, ОХУ-д 1967 онд үйлдвэрлэсэн пуужингаар Ливаны зэвсэгт бүлэглэл болох “Хезболлах”-ын гишүүд үйлдсэн гэнэ. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар 2013 он гарснаар Израйл улсаас Сири рүү дайрсан гурав дахь дайралт болж байгаа юм. Энэхүү дайралт болгон гэнэтийн байсан учир Сири улсад их хэмжээний хохирол учирсан юм. Энэхүү агаарын дайралтаас хэдхэн цагийн өмнө НҮБ-ын шинжээчдийн баг Сири улсад байгаа бүх химийн зэвсгийн хэрэглээг хураан аваад байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ