Тогооч нар таван төрлөөр аваргаа тодруулна

img

Монголын тогооч нарын холбоо, Монголын мастер тогоочдын холбоо болон Мэргэжлийн бартендерын холбоo зэрэг байгууллага хамтран “Ub food and Beverage expo 2013” үйл ажиллагаа өнөөдөр Мишээл экспо төвд эхэлж байна.

6

Энэхүү үйл ажиллагаа нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн  үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчилж, иргэдэд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар мэдлэг түгээх зорилготой. Үзэсгэлэнд хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний бүтээгдэхүүн импортлогч компани, нийтийн хоолны үйлчилгээний газрууд болон нийтийн хоолны тоног төхөөрөмж борлуулагчид оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна.

5

Үүнээс гадна шилдэг бартендерийг шалгаруулж,  “Хэн хамгийн их “hotdog” идэх вэ зэрэг тэмцээнийг зохион байгуулах аж. Оролцогчид ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах бөгөөд дурсгалын зүйл бэлгэнд авах боломжтой. Мөн гэрийн эзэгтэй нарт хоол хийх талаар үнэ төлбөргүй сургалт явуулах юм байна.

5

Тус үйл ажиллагааны томоохон хэсэг нь хоёр өдрийн турш үргэлжлэх Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээн аж. Энэ тухай Монголын тогоочдын холбооны ерөнхийлөгч Ж.Октябриас тодрууллаа.

6

-Энэ жилийн үйл ажиллагааны өнгөрсөн жилийнхээс ялгарах онцлог нь юу байна вэ?

-Монгол туургатан тогооч нарын тэмцээнийг манай холбооноос санаачилан дэлхийн тогоочдын өдөр анх зохион байгуулж байсан. Урьд нь болж буй газрын зай талбайнаас хамаараад цөөн тооны хүмүүс үзсэн. Харин энэ жил “Мишээд экспо” төвтэй хамтраад өргөн хүрээнд зохион байгуулж байна. Бас монгол туургатан улсууд болох Өвөрмонгол, Халимаг, Буриад зэрэг улсын тогооч нар оролцох боломжтой.

5

-Тэмцээнд хэдэн тогооч оролцож байна. Дээрх улсын төлөөлөл байна уу?

-Нийслэлээс гадна Орхон, Дархан-Уул аймгаас тогооч нар оролцож байгаа. Монгол туургатан улсаас төлөөлөл хараахан ирсэнгүй. Өнгөрсөн жилийн тэмцээнд Өвөрмонгол, Буриадаас ирж байсан.

-Тогооч нарыг ямар шалгуураар оруулж байгаа вэ?

-Хоёроос дээш зэрэгтэй. Нийтийн хоолны газрын шаардлага хангасан газарт тогтвортой ажиллаж байгаа мэргэжлийн тогоочийг оролцуулж байгаа. Зүгээр л нэг хоол хийх сонирхолтой хүн оролцож болохгүй шүү дээ.

6

-Хэдэн төрлийн хоол хийж өрсөлдөх вэ. Шүүгч нар нь ямар хүмүүс байгаа вэ?

-Таван төрлөөр шалгаруулалт явагдана. Мэдээж үндэсний хоолоо хэрхэн сайн хийх вэ, гахай, шувууны болон загасны махаар хоол хийх ур чадварыг харна. Үүнээс гадна хоол чимэглэх, сийлбэр гэсэн хоёр төрөл байгаа. Энэ тэмцээнээр  тогооч нарын ур чадвар, ухаан шингэсэн бүтээлийг үнэлнэ. Шүүгч нарын хувьд олон улсын уралдаан тэмцээнд оролцож байсан туршлагатай, мастер зэрэгтэй есөн хүн шүүж байгаа.

Б.Буд

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
togooch ajild avna. 8-14 tsagin hoorond ajillana, 6,7udur amrana. utas 99264237
2013-11-02
galaa :
saihan haragdaj bna
2013-11-01