
АНУ-ын экс тагнуулч 30 настай Эдвард Сноуден ОХУ-д өнөөдрөөс эхэлж, ажил хийж эхэллээ. Тэрбээр Оросын томоохон сайтад ажилд орсон ч аюулгүй байдлын үүднээс чухам ямар сайтад орсон нь нууц хэвээр байгаа гэнэ. Түүний ажиллах чиглэл нь ОХУ-ийн нууц мэдээллүүдийг алдахаас сэргийлж, хакерчдыг тагнан мөрдөх үүрэгтэй гэжээ.
“Mail.Ru Group”, “Яндекс” сайтуудын удирдлагууд Эдвард Сноуденд ажлын санал тавьж, хэзээ ч ирсэн хүлээн авна гэдгээ мэдэгдэсэн байна. “ВКонтакте” тэргүүн Павел Дуров “Сноуденыг багтаа урьж, хамтарч ажиллахад бэлэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ