П.Бүрэнтөгс, Э.Энхбат нар хүрэл медалийн төлөө барилдана
БНХАУ-ын Чиндао хотноо олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн Гранпри тэмцээн болж байгаа билээ. Тус тэмцээний хэсгийн барилдаанууд манай улсын цагаар 11.00 цагт эхэлсэн. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар зодоглосон.
Гэвч МУГТ Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, дараагийн хэсгийн аваргын төлөө Европын аварга, ОХУ-ын жүдоч Зафар Махмадовтой барилдаж, цэвэр ялагджээ. Мөн -100 кг-д хүч үзсэн Э.Энхбат эхний тойргийн барилдааныг өнжиж, хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Ху Минчаод цэвэр ялагдсан байна. Ингэснээр Н.Түвшинбаяр, Э.Энхбат нар дагах барилдаанд хоорондоо барилдаж, Э.Энхбат ялалтыг авчээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Бразилийн Рафаэль Бузакаранитай хүч үзэх юм.
Харин +100 кг-ын жинд барилдсан П.Бүрэнтөгс хэсгийн барилдаанд эхний тойрогт хийлж, хэсгийн аваргын төлөө Хятадын жүдоч Жан Лейд ялагдсан бол дагах барилдаанд мөн Хятадын тамирчин Ван Цянийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.
Медалийн төлөөх барилдаан манай цагаар 17.00-т эхэлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ