Б.Соронзонболд хоёр сар барилдахгүй
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, улсын баяр наадмаар бөхийн цээр зөрчсөн зарим бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцжээ.
Тодруулбал, улсын заан Б.Соронзонболд энэ жилийн наадмаар аварга Г.Эрхэмбаяртай барилдахдаа бөхийн цээр зөрчиж, түүнийг цохисон төдийгүй хөлийн цэцтэй маргалдсан гэсэн шалтгаанаар түүний барилдах эрхийг хоёр сараар хассан байна.
Улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хасах хугацааг шийдвэр гаргасан өдрөөс буюу уржигдраас эхлэн тооцож, ойрын хоёр сард болох барилдаанд зодоглуулахгүй юм байна. Мөн улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабат нарт сануулга өгчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ