Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгө
"Blue moon" арт галерейд өнөөдөр “Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин С.Бадамханд, “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа нар “Ертөнцийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Бүсгүйчүүдийн нүдээр ертөнцийн өнгийг тольдсон энэхүү үзэсгэлэнд 60 гаруй бүтээл тавигдсан байна. “Ертөнцийн өнгө” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг цаасан дээр бус, модон дээр хэвлэжээ.
Д.Цэцэг
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ