Ким Кардашиан бөгжөө охиндоо өгнө
Реалити шоуны од гэгддэг Кардашиан хэдхэн хоногийн өмнө дуучин Кейни Уэстээс гэрлэх саналд хүлээн авсан 15 кратын бөгжөө охиноо 18 нас хүрэхээр нь өгөхөөр болжээ. Тэрбээр өчигдөр “Extra TV”-ийн оддын булан нэвтрүүлэгт уригдах үеэрээ хэлсэн байна.
“Миний охин одоо дөрвөн сартай. Тун удахгүй ээж шигээ хуримын даашинз өмсөх болно. Өмнө нь би хоёр удаа гэрлэж, сүйн бөгж авч байсан ч гэсэн энэ удаагийнх шиг сэтгэл ханамж авч байгаагүй. Норт Уэст сонсч байна уу, ээж нь амлаж байна. Аавын чинь санал тавихдаа бэлэглэсэн “хайрын бэлэг” хэдхэн жилийн дараа чамд өвлөгдөж очих болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ