“Бумбардай” 108 цуврал номын дээж хүүхдүүдийн гарт очлоо

img

Засгийн газрын тэргүүний дэмжлэгтэйгээр хүүхдийн 108 цуврал зурган ном бүтээж байна. Цувралын эхний дугаар “Бумбардай аргалд явсан нь” нэртэйгээр хэвлэгджээ. “Бидний хүүхдүүд бусад орны үлгэрийн баатар, хүүхэлдэйн дүр, тоглоом наадгайн дунд өсч бойжиж байна. Даяаршиж, хотжихын хэрээр улам бүр холдон мартагдаж байгаа монгол ёс заншил, өв уламжлалыг энгийн хэллэг, зурган дүрслэлээр хойч үеийнхэндээ зааж хэлж өгөхийг хүсч, энэ номыг дэмжин гаргалаа.

Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг шинэхэн номыг багачуудад гардуулахдаа хэллээ.

“Бумбардай” 108 цуврал нь Монголын түүх соёлыг ирээдүй хойч үеийнхэндээ зурган хэлбэрээр хүргэх анхны томоохон бүтээл болох юм. Бумбардай хүүгийн адал явдлаар дамжуулан монгол ахуй, өв соёлын гайхамшигт ертөнцөөр аялуулах цуврал номын хоёр дахь нь “Борц алга болсон нь” нэртэйгээр энэ сарын сүүлчээр хэвлэгдэн гарна гэж номын зохиогч зураач Н.Эрдэнэбаяр тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyuntsetseg:
ene zuv cetgegdel bichsen bna heregjuulj caijruulah hrtei
2013-11-02
dfhd:
zurg muutai yum bilee shuu.xuuxdiin zurgaar dagnaagui bolxoor neg li ix baraan yum baixiin.CARTOON zuraach gej oor xun baix.bas KOMPUTER graphic ni chi saingui gexdee yaxb sanaa ni saixan yum.108 boti gargasnii daraa surax bailgui dee
2013-11-01