МАН шинэ удирдлагаа танилцуулав
Хэд хоног хуралдаж өндөрлөсөн их хурлын үр дүнгийн талаар МАН-ын удирдлагын шинэ бүрэлдэхүүн мэдээлэл хийлээ. МАН-ын дарга М.Энхболд “Манай намын их хурал түүхэн цаг үед болж өндөрлөлөө. Их хурлын 1211 төлөөлөгч намын дүрмээ шинэчлэн баталж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, намын шинэ бүрэлдэхүүнийг сонголоо. Их хурлын төлөөлөгчид Бага хурлын 310 гишүүнийг сонголоо. Бага хурлаас намын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгож баталсан. Бага хурлын гишүүдэд өөрчлөлт орсон. Өмнөх бага хурлын гишүүдийн дундаж нас 35 байсан бол энэ удаагийн бага хурлын гишүүдийн дундаж нас 25 байна. Намын Удирдах зөвлөлийн гишүүдийн нас 10 насаар залуужиж 35 боллоо. Дүрмийнхээ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүн сонгосон” гэлээ.
1
Намын орон тооны нарийн бичгийн даргаар Х.Булгантуяа, Т.Гантулга нар сонгогдсон байна. Х.Булгантуяа нь өмнө нь “Петровис” компанийн Бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан аж. Харин Т.Гантулгыг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байснаар нь хүмүүс андахгүй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг болон Улаанбаатар хот, хангай, говь, баруун, зүүн, төвийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нар сонгогджээ.
1
МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Удирдах зөвлөлийн гишүүнд намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараас гадна УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Цогтбаатар, П.Анужин, С.Оюунбилэг, Ц.Сандуй, Д.Оюунхорол, Н.Төмөрхүү, Б.Амарсанаа нар багтжээ.
1 Н.Энх
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ