Ж.Мөнхбат: Надад итгэл хүлээлгэсэнд баяртай байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн Ж.Сүхбаатар өнөөдөр цахим ертөнцөөр бухимдлаа илэрхийлсэн. Түүнтэй өрсөлдсөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас сэтгэгдлийг сонсоход “Би 1999 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа МАН-д элсэн. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ.
1
Намын ерөнхий нарийн бичгийн даргын мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Намынхаа даргын тушааснаар гал тогоог манаж ажиллана. Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгогдсондоо баяртай байна. 34-хөн настай залуу надад итгэл хүлээлгэсэнд баяртай байна” гэлээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ