
Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, ганц бие болон гэр бүлийнхнээс нь эргэлт ирдэггүй өвчтнүүд байдаг. Тэгвэл тэдэнд өнөөдөр эргэлт очиж, сэтгэлийн дэм, урам хайрлана.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа явуулдаг, есөн “Ротаракт” клуб нэгдэн “Эргэлтээр итгэл бэлэглье” гэх аяныг өрнүүлж байгаа юм.
Тэд нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ар гэрийн дэмжлэг, сэтгэл дутагдсан иргэдтэй уулзаж, нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөх юм байна. “Ротаракт” клубынхан өнөөдөр 10:00 цагт “Скай” их дэлгүүрийн өмнөх талбайд цуглаж, өөрсдийн хуваарь эрүүл мэндийн нэгдэлүүд рүү хөдөлцгөөлөө.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ