Нөлөө бүхий алан хядагчийг хороов
Пакистаны талибуудын толгойлогч Хакимулла Мехсудыг Америкийн нисгэгчгүй онгоцоор өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт устгасан нь үнэн гэдгийг “Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтан “”ВВС”-д нотолсон байна.
Орон нутгийн эх сурвалжийн ярьснаар онгоц түүний сууж явсан машиныг бөмбөгдөх үеэр өөр дөрвөн хүн амиа алдсаны хоёр нь Мехсудын бие хамгаалагч байжээ.
Пакистаны “News” сайтын мэдээлснээр “Талибан” хөдөлгөөний тэргүүн Хан Саид болж байгаа аж. Тэрбээр Сажна нэрээр алдаршсан нэгэн. “Ройтер” агентлагийн мэдээлснээр Мехсудыг өнөөдөр орон нутгаар цагаар 15.00-д Мираншах хотод оршуулах ажил болно.
Хакимулла Мехсуд 2009 оноос 30 настайдаа Пакистаны талибуудын толгойлогч болсон юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Мехсудын төлөө таван сая ам.доллар амлаад байв.
Өмнө нь түүний үхлийн талаар Америкийн тагнуулын эх сурвалж нэг бус удаа зарлаж байсан ч нотлогдоогүй юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ