“Вашингтон пост”-ыг яах вэ
“Америк мөрөөдөл”-ийг биелүүлсэн Безос манай гарагийн тэргүүн 20 баяны нэгд ордог. Тэгээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн тэрбээр 130 жилийн түүхтэй “Вашингтон пост” сониныг худалдан авсан нь дэлхийн топ мэдээ болж байв.
6
Сонины өмнөх эзэн Дональд Грэм, ач охин Кэтрин Уэймот нар Вашингтон дахь сонины төв байранд сэтгүүлчидтэйгээ уулзахдаа сониныг худалдах тухай хэлэхэд гашуудал зарласан мэт чив чимээгүй болж дараа нь худалдах гэрээний тухай сонсмогцоо танхимд исгэрэлдэж хашгираан болж байжээ.
6
Грэмийн гэр бүл 80 жил тус сонины эзэн байсан юм. Өнгөрсөн зууны эхээр нэлээд сул байр суурьтай байсан сониныг 800 мянган доллараар, 1933 онд бизнесмэн Южин Мейэр худалдан авсан юм. Южин удалгүй Дэлхийн банкны ерөнхийлөгч болж байв. Түүний хичээл зүтгэлээр сонин асар нэр хүндтэй болсон билээ. Сонины харьяанд “Newsweek” сэтгүүл, хүчирхэг радио сувгууд, зурагт ч орсон юм. Дараа нь Грэмийн гэр бүлд шилжжээ.
6
Сонинд алдарт Уотергейтийн шуугиан анх гарч, ерөнхийлөгч Ричард Никсоны огцруулж, сурвалжлагч Боб Вудвард, Карл Бернстайн нарын нэр дэлхийд цуурайтаж байлаа.
6
Гэсэн ч энэхүү 130 жилийн түүхтэй хэвлэлийг эдийн засгийн хямрал тойрч гарсангүй. Интернэтийн засаглал хүчээ авч байгаа өнөө үед цаасан хэвлэл орон зайгаа алдаж байгаа нь нууц биш. Сүүлийн зургаан жил алдагдалтай ажилласан сонин цаашдаа ингэж үргэлжлэх боломжгүйг ойлгосон гэж Дональд Грэм “Гэхдээ бид Жеффри Безост худалдах санаа олоод сэтгэл санаа арай дээрдсэн” гэж танхимд байсан сэтгүүлчдэд хэлжээ.
6
Amazon.com-ын эзэн, 49 настай Безос “Вашингтон пост”-ыг өөрийнхөө мөнгөөр худалдан авсан нь алсын хараатай. Шинэ эзэн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө ямар нэг зүйл тайлагнах албагүй. Энэ бол компанитай нь ямар ч хамааралгүй наймаа. Америк хэллэгээр шаварт хутгалдсан ч цэвэр усанд унана.
6
Түүнийг хорин жил “ажиглаж” байгаа “Time” сэтгүүл ямар ч ёгтлолгүй асуулт тавьжээ. Безос Америкийн хэвлэлийн ирээдүйд байр сууриа олж чадах уу?. Безос Принстоны их сургуульд физикийн факультэтэд сурч байхдаа электроник, компьютерийн салбарт илүү сонирхолтойгоо мэдэрч амжилт гаргаж чадсан юм. Сургуулиа төгсөхөд олон газраас санал ирж 28 настайдаа Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын D.E. Shaw & Company-ийн дэд ерөнхийлөгч болжээ. Түүний оргил үе 1994 он байв. Дэлхийг хэрсэн аалзны сүлжээ буюу интернэтийн ирээдүйг судалж хамгийн эрэлттэй бараа “номын худалдаа” болохыг тогтоосон байна.Ажлаасаа халагдах хүсэлт гаргаж танилуудынх нь хэлснээр хамгийн ухаангүй хэрэг болох төсөлд хүчээ үзсэн юм. Энэ бол 1995 оны зургадугаар сард байгуулагдсан Amazon.com компани байлаа. Сарын дараа Америкийн 50 муж, гадаадын 45 оронд ном худалдаж долоо хоногт 20 мянган долларын ашиг олж байв.
6
Түүний амжилтыг товчхондоо 2006 онд 10,7 тэрбум, 2012 онд 60,1 тэрбум активтэй болсон гэдгээр тодорхойлж болно. “Форбс” түүнийг өнгөрсөн жил дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын 19 дүгээр 25,2 тэрбумын хөрөнгөөр оруулсан юм. Мөн 1999 онд Time сэтгүүл “Оны хүн”-ээр нэрлэж байв.
6
Amazon.com активаараа АНУ-ын компаниудаас 56 дугаарт ордог. Тиймээс ч ерөнхийлөгч Барак Обама ажлын байр нэмэгдүүлсэн тус компанид зочилсон нь номын дэлгүүрийн эздийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч орчин цагийн эрэлт хэрэгцээг төрөөс зохицуулах аргагүй гэсэн тайлбартай дуусч байв. Безос сансрын салбарт хүчээ үзэхийг хүсэгч нэгэн. Түүний ранчод сансарт нисэх бүхэл бүтэн туршилтын талбай бусад зүйлс бий болсон. Харин одоо америкчуудыг Безосын сансрын мөрөөдөл бус 130 жилийн түүхтэй сониныг хэрхэх нь сонин байна.
6
Ямар ч байсан Жефф Безос“Вашингтон пост” сонины ажилтнууддаа редакцийн бодлогод нөлөөлөх бодолгүй байна гэж бичсэн ил захидал илгээжээ. Энэ нь сонины өдөр тутмын ажилд оролцохгүй. Сэтгүүлчдийн халаа солио хийхгүй нь гэсэн үг.
6
Америкийн нөлөө бүхийн бас нэгэн хэвлэл “Vanity Fair”-ийн бичсэнээр Безос хөрөнгө оруулагчийн бус филантроп хэлбэрээр худалдан авсан гэж үзэж болохоор харагдаж байна гэжээ. Amazon.com-ийн эзний хувьд улстөрийн амьдралд чухал байр суурь эзэлдэг сонины алдагдал чухал бус харин өөрийнхөө үзэл бодлыг олон нийтэд хүргэх, түгээх хамгийн гол нь байх өндөр магадлалтай юм. Безос либертари үзэлтэй хүний хувьд дайныг эсэргүүцэгч, бүх төрлийн хүчирхийллийн эсрэг хүн. Магад хэзээ нэгтээ улстөрд орох бэлтгэл нь ирээдүйн ерөнхийлөгч байхыг үгүйсгэх аргагүй.
6
“Vanity Fair” нэг зүйлийг онцолжээ. Безос, Баффет нарын сонин хэвлэлд хэдэн зуун сая долларын хөрөнгө хаяг байхад Америкийн “акул хэвлэлүүд” амьд үлдэнэ гэж.
6
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ