Удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага нэхнэ

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурлаа өчигдөр хийсэн.

“11 11 төв”-д яам, агентлагуудын ажлын хүнд суртлыг шүүмжилсэн гомдол иргэдээс их ирж байна. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт хийж эхэлсэн. Өмнө нь ийм шалгалтуудаар төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь завшсан олон баримтыг дэлгэж, албан тушаалтнуудаас хариуцлага нэхсэн, цаашид ч дотоод хяналтыг тогтмол хийнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Төрийн албан хаагчдыг үлгэрлэн дагуулах учиртай төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар хариуцлага, хандлагаа дээшлүүлэхгүй бол эхнээсээ арга хэмжээ авахуулж байгааг ч дурьдлаа.

Асуудал боловсруулахдаа иргэнд тэр шийдвэр нь яаж тусахыг анхаарахгүй байна. Байшин босгох талаар ярихаасаа өмнө иргэнд хүргэх үйлчилгээгээ сайжруулах зөв зохион байгуулалтыг бодож олох хэрэгтэй гээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим саар жишээг хэллээ. Засгийн газрын хуралдаанд бэлтгэн оруулсан асуудал нь зургаан удаа буцсан тохиолдол гарч байгаа нь яам, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд бичиг баримт боловсруулалтаа чамбайруулах шаардлагатайг харуулж байна.

Олон эх үүсвэрээс шатахуун авдаг болгосон УУЯ болон Газрын тосны газар, барилга, бүтээн байгуулалтын ажлуудыг саатаалгүй зохион байгуулсан БХБЯ, нүүрс болон хүнсний ногооны борлуулалтад оновчтой зохицуулалт хийсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын ажлыг энэ удаад сайны жишээгээр нэрлэлээ.

“Шинэчлэлийн Засгийн газар хоёр дахь жилдээ хоёр дахин илүү ачаа үүрнэ. Төр засагтаа итгэх ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллахын тулд удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага шаардана. Ажилдаа дадлагажих хугацаа гэж одоо байхгүй шүү” гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудад цахим хурлаар сануулсан.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2314:
дарга нараас хариуцлагыг их л хатуу нэхэх хэргэтэй. зөв байна. ингэж л ажиллах хэрэгтэй.
2013-11-02
доржхүү:
обөег-ын дарга дуламдорж гэдэг нөхөр атг-т ш*гагдаж байгаа гэсэн тэр юу болсон бэ? ерөнхий сайд аа??? тэр нөхөр хариуцлага тооцох цаг нь болоогүй юу? авга эгчтэнй нийлж хөрөнгө иддэг нөхөр гээ биз дээ?
2013-11-02
zochin:
shudarga bai. ehleed uuruusuu saiduudaasaa ehel. bodlogo baihgui ta nariin door ajillaj bgaa hurgan darga nar yu hiihee mdehgui bgaashuudee
2013-11-02