Нөлөө бүхий эмэгтэйчүүдийг канцлерь дахин тэргүүллээ
Энэ жилийн нөлөө бүхийн эмэгтэйчүүдийн “Форбс”-ийн рейтингийг ХБНГУ-ын канцлерь Ангела Меркель тэргүүллээ. Энэ жил дээрх рейтингэд есөн эмэгтэй орсон байна. Өнгөрсөн жил зургаан эмэгтэй бичигдэж байсан юм. Энэхүү есөн эмэгтэйг тэргүүлсэн Ангела Меркель дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн тавдугаарт оржээ. Хатагтай Меркель дөрвөн жил дараалан нэр хүндтэй листийг тэргүүлж байна.
Удаах байрт Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеф өнгөрсөн жил хоёрдугаарт орж байсан Хиллари Клинтоны оронд оржээ. Эхний гурван байрт Энэтхэгийн Үндэсний Конгрессийн тэргүүн Соня Ганди багтсан байна.
Дэлхийн нөлөө бүхий удирдагчийг манай хойд хөршийн ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама удаалж, урд хөршийн ерөнхийлөгч Си Жиньпин гуравдугаарт бичигдсэн юм. Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ