Тагнуулынхан арай л хэтрүүлчихлээ
Энэ үгийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Вашингтон Лондоны дунд болсон видео хуралдаан Open Government Partnership дээд уулзалт дээр хэлжээ. Тэрбээр “Би гэм буруугүй хүмүүс энэхүү процессын явцад өртөөгүй гэж бодож байна. Гэхдээ мэдээлэл цуглуулахдаа, зарим тохиолдолд хэтэрхий хол явж. Би ерөнхийлөгчийн адил үүнийг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл болохгүйн төлөө ажиллах болно ” гэжээ. Тэрбээр 70 сая гаруй хүнийг тагнаж чагнасан Америк, Британийн хэвлэлд гарсан мэдээлэл хэтрүүлэг гэсэн байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зохих албаныханд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны штабын утасны яриаг чагнахгүй байх үүрэг өгсөн юм.
Эдвард Сноудены мэдээллийн хүрээнд дэлхийн 35 оны төр засгийн тэргүүний яриа болон олон сая хүний утасны яриаг сонсдог гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш Америкийн удирдлагууд хүндхэн байдалд ороод байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ