Узбекийн төлөөлөгч ширээ нүджээ
2013-11-02

НҮБ-ын байнгын хорооны хуралдаан дээр Узбекийн төлөөлөгч Акмал Саидов ширээ нүдэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр улс оронд нь хөвөнгийн талбайд хүүхдүүдийг ажиллуулдаг гэсэн үгийг эрс эсэргүүцсэн нь энэ гэнэ.

Хүний эрхийн үндэсний төвийн захирал, Узбекийн төлөөлөгчдийн тэргүүн Акмал Саидов улстөрийн зорилготой илтгэл хэмээн буруутгасан бол НҮБ-ын байнгын хорооны дарга Фелис Гаер Узбекистаны байдлыг факт дээр тулгуурласан хэмээн онцолсон байна. Олон улсын шинжээчдийн үгээр жил бүр хөвөн хураалтын үеэр олон нийтийг тэр дундаа хүүхдүүдийг шахалтаар ажиллуулдаг аж.

Өнгөрсөн жил зуу гаруй компани Узбекийн нэхмэл, даавуун бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж орчин үед хүмүүсийг дарамт шахалтаар талбайд ажиллуулахаас татгалзахыг тус орны эрх баригчдад уриалж байв.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
hurts ild:
сүүлийн үед манай ардчилсан удирдагчид болон ан-хан бнасау бнхау гээд л дандаа соц улсуудад айлчл* хийгээд л туршлага судлаад байдаг болчихвоо дээрэс нь тэдний гаргаж байгаа араншин хийж байгаа үйлдэл бүгд нэг тиймэрхүү болж байна даа.2010 оноосэхлээд л ман-н аймгийн засаг дарга нарыг барьж хориод байсан 2012 оны сонгуулийн дараа бүгд шахуу хэрэг нь цагаадсан уих-н сонгуулийн нэр дэвшигчид тодоронгуут нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гараад ирсэн содмонголын анандбазарыг бариад хорьсон сонгуулийн нэр дэвших хугацаа дуусангуут хэрэг нь хэрэгсэхгүй болсон 2011 оноос энхбаярыг оролдож 2012 онд барьж хорьж байсаар 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт сулласан гээд л учиг хөөрсөөр үүнийг тайлах үүний хойноос хөөцөлдөх сэтгүүлч байна уу бид хаашаа яваад байнаа
2013-11-02