
Францын биеэ үнэлэгчидтэй тэмцэх шинэ хуулийн төсөлд үйлчлүүлэгчийг 1500 хүртэл еврогоор торгох заалт оржээ. Харин “343 новш” гэх нэрийн дор зохиолч Фредерик Бегбедер, хошин шогийн мастер Николя Бедо нарын хүмүүс хуулийг эсэргүүцсэн захидлыг орон нутгийн хэвлэлд гаргажээ.
“343 новш” эсэргүүцэлдээ “Бидний харилцаа төлбөртэй төлбөргүйгээс эс хамааран харилцагчийнхаа зөвшөөрөлгүйгээр болдоггүй. Бидний хүсэл зориг, таашаалыг хуульд тусгахыг эсэргүүцэж байна. Бид наргиа байдлаар ноцтой асуудал шийдэхийг хүсч байна гэжээ.
Харин Францын эмэгтэйчүүдийн эрхийн сайд Нажа Валло-Белькасем дээрх байдлыг “ 343 новш бусдын биеийг эзэмдэхийг хүсч байна” хэмээн тайлбарласан бол феминист Элизабет Бадинтер “343 новш”-ийг дэмжиж “Хуулийн төсөл олон нийтийн уур амьсгал дээр тулгуурласан. Эмэгтэйчүүдийг худалдах, айлган сүрдүүлэгч, хүчирхийлэгчдийг шийтгэх нь шударга хэрэг. Харин сексийн шаардлага хэрэгцээтэй хүмүүсийг бус. Секс хайр сэтгэлтэй үргэлж холбоотой байдаггүй. Төлбөртэй секс боолын хэлбэр байнга байдаггүй” гэжээ.
Олон нийтийн анхаарлыг татах хуулийн төслийг Францын парламент энэ сарын дундуур хэлэлцэж эхэлнэ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ