Хонины ястай мах 700 хүртэлх төгрөгөөр буурчээ
Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн захуудад 10 дугаар сарын 30-ны байдлаар махны үнэ өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад тогтвортой байжээ. Үүнд, үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Таван Эрдэнэ”, “Хархорин” зэрэг захад 100-300 төгрөгөөр буурч, дээрх захуудад кг нь 6800-7200 төгрөгийн үнэтэй байна. Цул мах “Бөмбөгөр”-т 5.3 хувиар буюу 500 төгрөгөөр өсөн кг нь 10000 төгрөг болсон бол “Баянзүрх”, “Барс” захад 300-500 төгрөгөөр буурч 8500-9000 төгрөг болжээ.
Хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” зэрэг захад кг тутамдаа 3.3-7 орчим хувиар буюу 300-700 төгрөгөөр өмнөх долоо хоногоос хямдран, 5700-5800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин цул мах нь уг гурван захад мөн үнэ нь 200-500 төгрөгөөр бууран, 6500-7000 төгрөг болжээ. Адууны махны тухайд өнгөрсөн сарын 23-30-ны хооронд нийслэлийн захуудад үнэ нь өөрчлөгдөөгүй бөгөөд кг нь 5300-6500 төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэгвэл ямааны мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Хархорин” захад хямдран, кг нь 5200-5300 төгрөг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ