Иргэд харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрүүдийг баталлаа

img

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөхөөр заасан. Энэ зорилтын хүрээнд олон оронтой гэрээ, хэлэлцээр байгуулж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Польш, Серби,Колумб улсуудтай байгуулах хэлэлцээрийн талаар хэлэлцсэн байна. Ингэснээр Монгол Улс одоогийн байдлаар 23 оронтой дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих, 16 оронтой иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна.

 

· Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна.

 

· НҮБ-ын ЕА-н 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэл хоногоор хоёр талын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан.

 

· Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар боллоо. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна.Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг "сервис паспорт" (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлууд гарчээ. Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт (official passport), Польш улсын албан паспорт (service passport) байхаар нэмэлт тодруулга хийсэн байна.

Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hurts ild:
сүүлийн үед манай ардчилсан удирдагчид болон ан-хан бнасау бнхау гээд л дандаа соц улсуудад айлчл* хийгээд л туршлага судлаад байдаг болчихвоо дээрэс нь тэдний гаргаж байгаа араншин хийж байгаа үйлдэл бүгд нэг тиймэрхүү болж байна даа.2010 оноосэхлээд л ман-н аймгийн засаг дарга нарыг барьж хориод байсан 2012 оны сонгуулийн дараа бүгд шахуу хэрэг нь цагаадсан уих-н сонгуулийн нэр дэвшигчид тодоронгуут нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гараад ирсэн содмонголын анандбазарыг бариад хорьсон сонгуулийн нэр дэвших хугацаа дуусангуут хэрэг нь хэрэгсэхгүй болсон 2011 оноос энхбаярыг оролдож 2012 онд барьж хорьж байсаар 2013 оны ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт сулласан гээд л учиг хөөрсөөр үүнийг тайлах үүний хойноос хөөцөлдөх сэтгүүлч байна уу бид хаашаа яваад байнаа
2013-11-02
гутамшиг:
очиж очиж колумбын хар тамхичид,сербийн цыгануудтай шүү.доромжилчихсон луйварчид вэ.
2013-11-02
дулмаа:
хулгайчууд зовхон *баны паспорттай татвар тологчдийн монгоор зуга*агчдийг визнээс чолоолох юм.ухэж байв* таарах пиздаанууд
2013-11-02