Зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Антигуа Барбуда улс, Бүгд Найрамдах Бурунди улс, Бүгд Найрамдах Вануату улс, Бүгд Найрамдах Палау улс, Бүгд Найрамдах Суринам улс, Бүгд Найрамдах Сьерра Леон улс, Бүгд Найрамдах Того улс, Эритри улс, Ямайка улстай Монгол Улс дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй орнуудтай дипломат харилцаа тогтоох талаар УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны өнөөдрийн байдлаар дээрх 9 оронтой хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ