Алтайн нарны цахилгаан станц хүчин чадлынхаа ¼-ээр ажилладаг
Говь-Алтай аймгийн Алтай сумын Нарны цахилгаан станцад засвар үйлчилгээ хийх, өргөтгөх боломжийг судлаад иржээ. Уг ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хэлтсийнхэн 10 дугаар сарын 25-30-ны хооронд явуулан, гарсан гэмтлүүдийг засаж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Алтай сумын нарны цахилгаан станцад үзлэг хийх явцад уг станци нь хүчин чадлынхаа ¼-ээр ажиллаж байгааг тогтоожээ. Иймээс сумын удирдлагууд болон сэргээгдэх эрчим хүч хариуцсан инженер, операторуудад цаашидтус станцыг хэрхэн авч явах, ашиглалтын тал дээр юу анхаарах, иргэд хэрэглэгчдийг эрчим хүчний зохистой хэрэглээнд сургах зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар зөвлөмж өгсөн байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ