Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд буудалцаан болов
АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудалд буудалцаан болсны улмаас 746 нислэгийг хойшлуулсан байна. Гурван цагаар хойшлуулсан нислэгүүдийн цагийг дахин долоон цаг болгон сунгасан байна. Гэхдээ нислэгүүдийг таван цагийн дараагаар хөөргөжээ.
1
Гэмт этгээд нь АНУ-ын иргэн 23 настай Пол Сиансиа гэгч байжээ. Тэрбээр нисэх онгоцны буудал руу дайран орж, хамгаалалтын ажилтнууд руу гал нээсэн байна. Цагдаа, хамгаалалтын албаныхан шуурхай ажиллаж, хариу арга хэмжээ авч, 10 минутын дараагаар түүнийг баривчилжээ. Буудалцааны улмаас хамгаалалтын нэгэн ажилтан нас барж, долоон хүн шархтсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ