Тянь Ань Мэнийн талбайд халдсан бүлэглэлийг илэрүүлжээ
Хятадын Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Мэн Зянь Жу Бээжин хотын Тян Ань Мэнийн талбайд алан хядах ажиллагаа явуулсан бүлэглэлийг олж тогтоосон тухайгаа мэдэгдлээ. “Зүүн Туркестаны исламын хөдөлгөөн” хэмээх алан хядах бүлэглэл энэ хэргийг үйлдсэн гэнэ.
1
Өнгөрсөн даваа гаригт Тянь Ань Мэнийн талбайд олон хүн цугласан үед “Toyota” маркийн жийп машинтай этгээд гэнэт хүмүүсийг дайрч, дэлбэрсэн юм. Энэ үеэр таван хүн амиа алдсаны гурав нь машинд явсан амиа хорлогч алан хядагч, харин хоёр нь энгийн жуулчин байсан тухай албан ёсоор мэдээлсэн билээ. Мөн хэрэгт хамааралтай байж болзошгүй таван хүнийг сэжигтнээр татан, баривчилаад байгаа ажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ