Талибын толгойлогч амь үрэгджээ
Пакистаны тусгай албаны төлөөлөгч, талибаны салбарын толгойлогч Хакимулла Мехсудыг хороосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Албаныханы мэдэгдсэнээр Хакимуллыг арваннэгдүгээр сарын 1-ны өглөөний долоон цагт Хойд Вазирстаны нутагт АНУ-ын нисгэгчгүй онгоцноос хийсэн цохилтоор устгажээ.
Талибын төлөөлөгч пуужингийн цохилт Хакимулланы сууж явсан машиныг нь дэлбэлсэн байна. Хакимулла Мехсудаас гадна түүний ах болон бие хамгаалагч, жолооч нар нь амь үрэгдсэн гэжээ. Устгасан гэдгийг АНУ-ын тусгай албаны төлөөлөгч баталсан бөгөөд АНУ ба Пакистаны эрх баригчид ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ажээ. Хакимулла Мехсудын мэдээллийг таван сая ам.доллараар, толгойг нь 20 мянган ам.доллараар үнэлсэн байдаг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ