Орландо Блум яагаад салсанаа ярьжээ

img

Холливудын нэрт жүжигчин Орландо Блум топ модель эхнэр Миранда Керрээс яагаад салах болсон талаараа “Vogue” сэтгүүлд анх удаагаа ам нээжээ. Амьдрал гэдэг зүйл тухайн хүний хүсч, төлөвлөснөөр болж, өрнөдөггүй гэдгийг онцолсон байна.

Орландо Блум гунигтай нь аргагүй инээмсэглээд урьдын адил нэг нэгэндээ хайртай байгаа хэмээгээд “Бид нэг нэгэндээ хайртай. Нэг гэр бүл, нэгэн цагт байв. Үхэн үхтлээ хамт байх болно гэж боддог байсан. Юу ч болсон бай хамтдаа хүү Флиннийгээ асран хүмүүжүүлэх учиртай. Заримдаа амьдрал гээч зүйл миний төлөвлөснөөр болдоггүй. Миранда бид хоёр насанд хүрсэн хүмүүс учраас энэ тухай удаа ярилцсаны дараа салах шийдвэрт хүрсэн өөр юу ч байгаагүй. Тэр намайг араар тавиагүй, би ч бас. Нэг нэгнээсээ уйдаагүй зүгээр салах нь бид хоёрт шоронгоос суллагдаж байгаа мэт аз жаргал өгч байгааг хоёулаа мэдэрсэн” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
"шоронгоос суллагдаж байгаа мэт аз жаргал өгч байгааг хоёулаа мэдэрсэн" амархан ч амьдрал юмаа даа хэцүү бвал салаал...
2013-11-04
gggg:
teneg gar iim saihan huuheng orhidog
2013-11-03