М.Энхболд:МАН-ын дарга УИХ дахь бүлэг удирдах нь нээлттэй
МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахдаа бодлогын зөвлөл байгуулах, намын дарга нь УИХ дахь бүлэг болоод Удирдах зөвлөлөө удирдана гэж байсан. Энэ заалтыг оруулсан эсэх талаар МАН-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.
-Бодлогын зөвлөл ямар бүтэцтэй бол?
-МАН-ын дүрэмд 106 өөрчлөлт орсон. Үүний нэг нь Бодлогын зөвлөл. Намын даргын дэргэд ажиллана. Энэ бодлогын зөвлөл МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар болон Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан дадлага туршлагатай эрхмүүд багтана. Үүнийг зөвлөхүүдийн танхим гэж нэрлэж байгаа юм.
1
-Сөрөг хүчний хувьд намын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ямар байх бол?
-Сөрөг хүчний хувьд намын даргын үүрэг, эрх ямар байх вэ, Ерөнхий болон нарийн бичгийн дарга нарын хариуцлагыг хэрхэх вэ гэдгийг төлөөлөгчид ярилцсан. Ингээд намын дарга УИХ дахь бүлгийг толгойлж ажиллах эрх нь нээлттэй. Хэрвээ энэ бүлгийг толгойлж ажиллаагүй бол намын Удирдах зөвлөлөө удирдана гэж оруулж өгсөн.
1
-Алийг нь удирдах шийдвэр гаргасан бол?
-Үүнийг УИХ дахь бүлэг, Удирдах зөвлөлөөрөө ярьж байж шийднэ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ