МАН хэмээх “галт тэрэг”-нд хэн суув

img

МАН-ын их, бага  хурлын эргэн тойрон  дахь  шуугиан одоо ч намжаагүй байна.  Тус нам их хурлаараа бага хурлын 310 гишүүнээ сонгож, бага хурал нь Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болоод Удирдах зөвлөлийн 21 гишүүнийг томилсноор өндөрлөлөө.

1

Шинэчлэлийн Засгийн газар гэдэг шиг МАН-д шинэ удирдлагын шинэ бүрэлдэхүүнээ сонгон, намдаа шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэхээ амласан.  Энэ удаагийн их хурал нь тус нам төр, засгийн эрх барьсан хугацаанд бус сөрөг хүчний байр суурин дахь өнцгөөс хуралдсан.  Хэдийгээр олон нийт тус намын их хурлыг ажиглаж байсан ч тэд дотоод эв нэгдлээ цэгцэлж, хагаралдсан, үл ойлголцсон, бутарсан хүчнээ нэгтгэж чадсан эсэх нь эргэлзээтэй. Их хурлын  зорилго юун түрүүн эв, хүчээ нэгтгэх байсныг дараалсан сонгуулиудын гашуун ялагдал харуулсан. Харин улс төрийн ууган хүчнийнхэн шинэчлэгдэхээ больё гэхэд эвлэлдэв үү, эвдрэлцэх үү?

1

Ж.Сүхбаатарын унагасан “матрын нулимс”

1

Намын их хурлын ёслолын ажиллагаа ч баярын мишээлээр эхэлсэн. Тус намын 1121 төлөөлөгч эхний хоёр өдөр намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, батлах хүртлээ нэгдсэн ойлголцолд хүрч чадсан гэж болно.  Харин зохион байгуулалтын асуудал тодруулбал, генсекийг сонгох асуудал дээр  төлөөлөгчид хэн нэгний өгсөн  үүргийг  гүйцэтгэж, даалгавар биелүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз.  Үүний үр дүн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нууц санал хураалтаар ялагдал хүлээсэн Ж.Сүхбаатарын гомдол. Тэрбээр гомдлоо намынхандаа бус нийгэмд цахим ертөнцөөр илгээн тайлсан.

1

Хэрвээ тэр ийн гомдлоо тайлахгүй бол хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржтой өрсөлдөхдөө хотын мээр Э.Бат-Үүлд тохиолдсон явдал шиг “Боож үхэх” гээд байсан байж магадгүй. Тиймээс л цахим хуудсаараа дамжуулан намд нь бялдуучид, тал засагчид, тендер будилаантуулагч хэд байгааг, түүн дотроос Т.Бадамжунайгийн тарьж байгаа хор бугшсаар байгааг, доромжлуулсан ч “долоон бурхан од шиг гялалзана” хэмээн найрагчийн шүлгээр сэтгэлээ тайтгаруулан, байж бичсэн байна лээ. Түүний энэ үйлдэл  таван өдөр, таван шөнө орон гэртээ ч харих завгүй хуралдсан эв нэгдэл, шинэчлэлийн их хурал эвдрэлцэн, бутарч тарсныг илтгэв. Нэг хүний үйлдлээр нийт гишүүдийн, намын бодлогыг дүгнэж болохгүй гэх шүүмжлэл гарч байгаа ч “овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэгчээр  хор найрагдаагүй бол генсек болно гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан Ж.Сүхбаатар юунд матрын нулимс унагах билээ.

 1

Шинэ дүрэмд “сөрөг хүчин байх үедээ намын дарга Удирдах зөвлөлөө удирдана” гэсэн заалт оруулахаар хэлэлцэж байсан. Гэхдээ МАН-ын дарга М.Энхболд Удирдах зөвлөл эсвэл УИХ дахь бүлэг хоёрын аль нэгийг нь удирдахаар тогтсон бололтой.  Үүнийг нь одоогоор шийдээгүй аж.

1

Улс төр яруу найраг биш

1

Харин МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өрсөлдөөнд ялсандаа тун ч магнай тэнэгэр явна.  “90 жилийн настай Монголын ууган хүчин өөрөөс нь гурав дахин дүү, 34-хөн настай надад итгэл үзүүлэн сонгосонд баяртай байна” хэмээн хоолой зангируулах шахан, яруу найраг шигээ уянгалуулан ярьж байна.

1

Түүнийг “Болор цом”-ын шагналт, яруу найрагчаар болон УИХ-ын экс дарга С.Төмөр-Очирын туслах байсан гэдгээр нь хүмүүс мэр сэр танина. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Архангай аймагт МАН-аас нэр дэвшээд унасан. Тэрбээр одоо намын гал тогоог сахих үүрэг хүлээлээ. Гэхдээ түүнийг “гал тогоо”-ны ажил хийх хүн бус, хөөрөөд, хөөсрөөд хаяад явчихаж мэдэх нөхөр гэх шүүмжлэл дагалдаж байна лээ. Ярьж чадна, хийж чадахгүй гэж байгаа ч  оюутан цагаасаа хойш намын нийгмийн ажилд идэвхийлэн зүтгэж, залуусыг уриалан микрофоны үүргийг гүйцэтгэж ирсэн түүнд итгэл хүлээлгэсэн нь “МАН ардчилалтай, шинэчлэгдсэний илэрхийлэл” гэсэн тайлбарыг өөрөө хэлсэн. Ямартай ч Ж.Мөнхбатыг хэр генсек болохыг төдийгүй хэр улстөрч болохыг ирэх он жилүүд харуулах биз ээ. Улс төр бол яруу найраг биш гэж олон хүн сануулж байсан шүү, шинэ генсект.

1

Хардлага дагуулсан нарийн бичгийн дарга нар

1

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар хоёр хүн томилогджээ.  Жендэрийн харьцааг бодолцож, намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлдөө таван эмэгтэй сонгосны нэг нь орон тооны нарийн бичгийн дарга Х.Булгантуяа. Тэрбээр олон нийтэд танил бус. Гэхдээ түүнийг “Петровис” компанийн Бизнесийн хөгжлийн хэлтсийн захирал байснаар нь тодорхой хүрээнийхэн мэддэг гэсэн. Бизнесээс улс төрд орж ирсэн түүнийг ардаа том татаастай нөхөр байна гэх нийтийн хардлага дагалдаж байна лээ. Үнэндээ ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дараагийн буюу гуравдугаарт эрэмбэлэгдэх орон тооны нарийн бичгийн даргын алба хүссэн хүн бүрт олдоод байдаг суудал биш гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Бас нэг орон тооны нарийн бичгийн дарга нь бол Т.Гантулга. Түүнийг ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, мөн нэгэн цагт намын даргын улс төрийн зөвлөх ч хийж явсан эрхэм гэдгээр нь андахгүй. Гэхдээ улс төрд түүний нэр цэвэр бус. Т.Гантулгыг яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байхдаа тендэр будлиантуулдаг хэмээх хардлага дагалддаг юм билээ.

1

Удирдах зөвлөл шинэчлэгдсэн үү

1

Удирдах зөвлөлд багтсан 21 гишүүний талаас илүү хувь нь буюуу 12  нь УИХ-ын гишүүнээс бүрджээ. УИХ-ын гишүүд дотроос МАН-ын бүлэг болон Улаанбаатар хот, хангай, говь, баруун, зүүн, төвийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нар сонгогдсон бол  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Оюунхорол нар Удирдах зөвлөлд багтсан байна.

1

Харин өмнө нь Удирдах зөвлөлд  байсан Байгаль орчны экс сайд, дипломатч Д.Цогтбаатар дахин сонгогдсон байна. Шинээр багтсан П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюссерээр, С.Оюунбилэгийг “Петровис” компанийн захирал С.Оюунгэрэлийн дүүгээр, Ц.Сандуйг нийслэлийн МАН-ын хорооны даргаар, Н.Төмөрхүүг НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч,   Б.Амарсанаа НАОХ-ны тэргүүнээр ажиллаж байсан юм. Удирдах зөвлөлд шинэ хүн орсон хэдий ч “Ц.Нямдорж байгаа л бол шинэчлэгдээгүй гэсэн үг” хэмээн ярьсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн үг олныг хатгасан бололтой. Зарим хүмүүс “Өө, Ц.Нямдорж бас гишүүд байна, юун шинэчлэл байх билээ” гэж  голж харагдсан.  1

За ямартай ч М.Энхболдоор дарцаглуулсан Удирдах зөвлөлийн багийнхан ирэх сонгуульд ялахын төлөө гараанаас хөдөллөө.

1

Б.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
eeeeeeee ulaan tugaa namiruulaa .................gej
2013-11-04
боогий:
ардчилсан намынханд баяр хүргэе та нарт ирэх жилүүдэд өрсөлдөгч алга тайван улс орноо хөгжүүлэх ажлаа хийцгээ ардын намд ямарч шинэчлэл хийгдсэнгүй ард түмнээсээ тасарсанаа одоо ойлгож байгаа байдал,тэр сонгогдсон улсуудын ихэнх нь хуучны гарууд тэд шинэчлэгдтэлээ хорин жил болно
2013-11-04
ereej bainaa:
saihan zaluus bn ene hachin muusain hel amaa biluudsen eger tolgoinuudiin ugiig bitgii too zangidsan gar shigee huchtei bj zalbirsan burhan shig nambatai bj yadarsan ard tumen yalagdsan namaa hairtai eh ornoo hamag mongoloo hugjuulene shuu urag* uramtaita nar chadnaa
2013-11-04
monknbat:
monkhbatiig dandaa goochiloh yum. ter har bagasaaa l nom sain unshsan huu. suhbataar, tsogtbaatar nar yahab dee altan dundaj az bolj neg gadaad dotood surguli soyold ybsan uzsen harsan yum baigaa yrij chaddag hun setgej bas chaddag yum shuu. monknbatiig bitgii goochil oorsdoo chadahgui baij.
2013-11-04
ariunaa:
man ingeed bur moson ugui bolj bgaa yum bna daa xuurxii... yalagdlaasaa suraltsax boluu gesen ugui yum bna. ungu mungu dagasan yasan aixtar ulsuud tokgoi deer yavna be
2013-11-04
хххх:
зочин бичсэн нь: /182.160.32.198/2013/11/03 23:54:40коммунистуудаас дэлхий цэвэрлэгдэж, түүхээс арчигдаж байхад ман, махн сөнөж мөхнө биз, үхсэнээ хуралдмар болдог байна аа
2013-11-03
muhul:
ingeed ene nam hevtert orov
2013-11-03
zochin:
сонин юмаа. орон нутаг мэдэхгүй хүн орон нутаг хариуцсан нарийн бичиг, хэвлэл мэдээллээс а ч мэдэхгүй хүн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичиг болсон байх юм. энэ нам мөхөл руугаа явж буйн шинж. юун шинэчлэл вэ? хайран мөнгө, хайран 5 хоногийн цаг хугацаа, орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн замын зардалд зарсан хайран мөнгө. ер нь энэ намд хэн мөнгөтэй тэр дарга болдог жамтай юм биш үү?
2013-11-03
санал :
цргтбаатар, сзүхбаатар нарыг гайгүй итгэл хүлээлгэж болох залуучууд гэж харж байлаа. даанч энэ мөнхбат ддарга боллоо. дэмий дээ халилатай хүмүүс намд хэрэгггүй ман-д амжилт хүсье
2013-11-03
man.:
man us boltloo unah tsag
2013-11-03
ëîâîí:
îðøóóëãûí äàðàà õóðàëääàã ÷ ìàø ìóó ¸ð äîî
2013-11-03
жагаа:
мангасын галтай тэргэнд хэдэн хэн ч танихгүй тэнэгдүү хүмүүс сууна . суусан хүнээ идчихдэг нам шдээ
2013-11-03
naiz:
ñ¯õáààòàð ñîíãîãäîõ ¨ñòîé áàéñàíøäýý.ýíý ßðóó íàéðàã×ààð àðäûí íàì ßàäàã áàéíàà. àðäûí íàì äóóñ×ýý äóóñ×.õîõü íü öààøàà.
2013-11-03
зочин:
tiim shyy. jinhene bogs doloogch gej yaridag um bna lee.
2013-11-03
батаа:
ж.сүхбаатар болох байсан юм. энэ мөнхбат гэнэ үү? энэ мэдэхгүй ээ. нэг л нүдэнд хүйтэн...
2013-11-03
завьчин:
ман гэсэн усан онгоцонд хэн хэн суугаагүй вэ?хашир хархнууд живж буй онгоцноос хамгийн түрүүнд зайлдаг гэсэн хэллэг байдагсан даа
2013-11-03