Далай ламд нүглээ наминчлав
Холливудын алдарт жүжигчин Дэми Мур, хуучин нөхөр болох Аштон Кучирээс болж XIV далай ламд нүглээ наминчилжээ. Тэрбээр “Би түүнээс одоо хүртэл салсандаа итгэж чадахгүй байна. Өглөө бүр хажуудаа байхыг хүсэх боловч, дэргэд минь байхгүй. Хааяадаа түүнийг үхээсэй гэх бодол төрж байгааг минь та уучилж, надад сэтгэлийн жаргал өгөхөд туслаач. Далай лам та хэцүү цаг үед төрсөн нутгаа харууслын нулимстай орхиж явахдаа, ямар их сэтгэлтийн зовлонг мэдэрч байсан шиг, тэрхүү зовлон миний зүрхэнд орших боллоо. Яг одоо миний сэтгэл дотор Аштон үхчихвэл, ардаас нь хэнд ч хэлэлгүй явах аймшитай бодол төрж байгааг минь уучилж, ивээлдээ авахыг хүсч байна” хэмээсэн гэнэ.
1
Дэми Мур нүглээ наминчилж XIV далай лам руу утсаар залгасан тухай www.hollyscoop.com сайт мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ