Офрагийн шоуны үеэр эхнэртээ гэрлэх санал тавьжээ
“American TV” хөтлөгч Ник Каннон 2008 онд хуримаа хийсэн дуучин Мариан Керрид Офрагийн шоуны үеэр дахин гэрлэх саналт тавьжээ. Тэрбээр “Би эхнэртээ маш их хайртай. Болдог бол өдөр бүр түүндээ мэдэгдэхгүйгээр гэрлэх санал тавьж, түүнийхээ аз жаргалтай мөчийг харахыг ямар их хүсч байна гээч” гэжээ. Хөтлөгч Офра “чи хэний нэвтрүүлэгт орсноо мэдэж байна уу, залуу минь. Би бол бурхан биш ч гэлээ, чиний нэг хүслийг биелүүлэхийг оролдьё” гэсэн байна.
1
Нэвтрүүлэг өндөрлөсний дараагаар Офрагийн хүсэлтээр Ник Каннон, Мариан Керри нар дахин хуримласан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хосуудыг дахин хуримлахад хөтлөгч Офра хажууд нь байж, гэрчээр оролцсон гэнэ. Дуучин Мариан Керри хуримынхаа дараа “Би гэдэг хүн зөв хүнтэйгээ л суусан нь тодорхой боллоо, сэтгэл минь их хөдөлж байгаа учир чамдаа гурван хүү төрүүлж өгнө” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ