Том Круз болзож эхэлжээ
Жүжигчин, 54 настай Том Круз саяхнаас 20 настай залуу жүжигчин Назан Бонида гэх энэтхэг гаралтай бүсгүйтэй болзож эхэлсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ. Тэр хоёр Хилтон зочид буудалд гурав хоног буудалсаны дараа, өчигдөр Нью Йорк хотноо байрлалтай Том Крузын гэр рүү явцгаасан гэжээ.
1
Хосууд 2013 оны аравдугаар сард зохион байгууллагдсан “USA awards” дээр анх танилцаж байсан юм. Энэхүү арга хэмжээг Назан Бонида хөтлөн явуулж байсан билээ. Тэрбээр хөтлөгч хийж байх үедээ үзэгчийн суудалд байсан Том Крузыг гэнэт үнсэж, хэвлэлийнхний анхааралд өртсөн юм.
1
Назан Бонида нь 2011 онд Томын хуучин эхнэр Кейти Холмстой “Money” кинонд хамтран тоглож байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ