“Youtube music awards” ёслол амжилттай болж, өндөрлөлөө
Youtube Music Awards-ийн анхны шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотноо боллоо. Уг шагнал гардуулах ёслолд оны шилдэг видео, оны хамгийн их хандалт авсан видео, оны хамгийн хурдан их хандалт авсан видео гэх зэрэг зургаан номинациар шагналын эздийг тодруулсан юм. Энэ жилийн шилдэг дуучнаар Эминем шалгарсан байна.
Харин “Оны шилдэг видео” номинацид Майли Сайрус, Леди Гага, Жастин Бибер зэрэг алдартай дуучид өрсөлдсөн байна. Гэвч энэхүү томоохон шагналыг Өмнөд Солонгосын Girls” Generation охидын хамтлаг “I Got A Boy” дуугаараа хүртжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ