
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон Сангийн сайд С.Баярцогт Хөгжлийн банк Шинэ төмөр зам төслийг гацаанаас гаргахын тулд хэсэгчилж бонд гаргах гэж байгаа талаар гишүүдэд мэдээллээ.
Хөгжлийн банк энэ сард 30 сая доллар, ирэх сард мөн 30 сая долларын бонд гаргахаар ажиллаж байна. Бондын хүү бусад зардалтайгаа нийлээд 7 хувь буюу харьцангуй бага байх гэнэ. 7 хувийн хүүтэй бонд өмнө нь Засгийн газрын “Стандард Чартеред” банкнаас 11.75 хувийн хүүтэй зээлтэй харьцуулахад маш бага хүүтэй, ашигтай гэж Хөгжлийн банкныхан үзэж байгаа аж.
Хөгжлийн банк тооцоолсноор бага зардалтай бонд гаргаж, “Шинэ Төмөр зам” төслийг гацаанаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газрын бондыг Азийн зах зээлд өнөө маргаашгүй арилжаалж эхлэхээр шамдаж байна.Ингэснээр Монгол Улсын Хөгжлийн банк Сингапурын Хөрөнгийн бирж дээр 600 сая ам. долларын бонд гаргахаар төлөвлөсөн нь ийнхү эхлэх гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ