Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно

img

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Уг хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Мөн  Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд хуралдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцэх юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ