Алан хядагчдын гэр бүлийг шийтгэхээр болов
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Алан хядагчдын гэр бүлийнхэн нь учруулсан хохирлыг барагдуулах” тухай хуульд гарын үсэг зурсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. “Алан хядах үйл ажиллагаа зохион байгуулагч болон тэдний төрөл садангийн өмч нь хууль ёсны болохыг нотлох механизм бий болгож, алан хядах үйл ажиллагаанаас учирсан хохирлыг дээр дурдсан хүмүүсийн хөрөнгөөр барагдуулах боломжийг бүрдүүллээ” гэж хуульд заажээ. Гэсэн хэдий ч хууль сахиулах байгууллагынхан алан хядагчдын гэр бүлийнхний өмч хөрөнгө хууль ёсны болохыг шалгах үндэслэлтэй болж байгаа гэв.
Алан хядах ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн, ийм төрлийн байгууллага удирдсан, гадаад улсын нутаг дэвсгэр дээр зэвсэгт байгууллагад оролцсон бол ямар ч өршөөлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдлаа. Тус хуулийн төслийг Ерөнхийлөгч санал болгож, өнгөрсөн есдүгээр сард төрийн Думаар хэлэлцүүлсэн аж. Энэ хуулийн төслийг парламент дэмжсэнээр өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ