Хөрөнгийн биржийн Р.Содхүү Мэргэжлийн хяналтыг удирдана
Монголын Хөрөнгийн Биржийг Лондонгийн бирж удирдахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Хэдийгээр Лондонгийн бирж манай биржийг нэг л жил удирдана гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байгаа ч, өмнө нь тус биржийн удирдлагууд өөр зүйлийг ярьж байсан билээ. Гэсэн ч өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдөр үзэглэсэн санамж бичигт эхний ээлжинд 1 жилийн хугацаатай гэж тодотгосон байж болзошгүй байгаа юм.
Тэрчлэн Монголын Хөрөнгийн Бирж шинэчлэлтэд бэлдэж буйтай зэрэгцэн удирдлага Р.Содхүү нь ч бирждээ “баяртай” гэж хэлж байгаа юм байна. Учир нь, Төрийн албаны зөвлөл МХЕГ-ын даргын суудалд суух эрхмийг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт явуулсан бөгөөд шалгаруулалтад оролцсон Р.Содхүү эрхэм хамгийн магадлалтайд тооцогдож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ