Сирийн 9,3 сая иргэн өлсгөлөнд нэрвэгдлээ

img

Сирийн иргэдийн 9.3 сая иргэн хоол тэжээлийн хомсдолд орсон тухай НҮБ мэдээллээ. Энэ тоо нь сүүлийн гурван сарын дотор 15 хувиар нэмэгдэж, 200 гаруй хүүхэд амиа алджээ. Өлсгөлөнгөөс үүдэж, хулгай дээрэм, хүчингийн хэрэг ганцхан сарын дотор 500 гаруй бүртгэгдсэн гэнэ.

Саяхан Иордан, Канадын засгийн газар дээрхи шалтгаанаас болж, 7000 гаруй иргэнийг түр орогнуулахаас татгалзжээ. Татгалзсан тухай мэдэгдэл Ерөнхийлөгч Асад Аль Баширт өчигдөр албан бичгээр очсон гэнэ.  Дүрвэгсдийг 17 орон нэг жилийн хугацаатай байршуулах хүсэлтэй байсан ч зарим улс нэрээ татаж эхэлжээ. Шалтгаан нь гэмт хэргийн хандлага болон 14 жилийн турш бүртгэгдээгүй “Саа” өвчин дэгдсэнээс болж, гурван улс амлалтаа биелүүлэх боломжгүй тухайгаа НҮБ-ын Аюулгүй зөвлөлд мэдэгдлээ гэж “Ройтерс” агентлаг уламжлав.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enkh:
1 huuhed orgoj avch humuujuulj sain hun bolgoj chadah bolomj nadad bna hend handah yum bol doo
2013-11-06
ffffffffff:
huurhiiduu neeree
2013-11-05
kkkk:
hetsuu ym be dee chavaaas
2013-11-05