Ж.Сүхбаатар “хариу барина”
Монголчууд өвлийн тэргүүн сараа угтан авч, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг нийтээрээ бахархан тэмдэглээд өнөөдрөөс ажил албандаа орж байна. Харин УИХ-ын экс гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн пүрэв гаригаас хойш бухимдсаар, тайтгарч чадахгүй л яваа бололтой.
МАН-ын их хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болно хэмээн өөртөө дэндүү эрдчихсэн байсан түүний энэ бухимдал нь хорслын эхлэл болчихов уу даа гэх хүмүүс байна. Улс төр хатуу тоглоом гэдэг энэ дээ. Уг нь намын гишүүн дэмжигчид төдийгүй нийгэм ч түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэхэд хүлээн зөвшөөрч байсан. Гэвч Бага хурлын 310 гишүүний олонхийн саналыг тэрбээр авч чадаагүй. Хоёр нэр дэвшигч дээр нууц санал хураалт явуулах агшинд Ж.Мөнхбат гишүүдийн дунд хувийн “тоглолт” хийж, олонхийн саналыг өөр дээрээ дугуйлуулж чаджээ.
Харин Ж.Сүхбаатар одоо ч бухимдлаа тайлж чадаагүй, цахим ертөнцөөр “хань” хийж, “Би хоёр дахь удаагаа цохилт ирэхэд тэвчиж чадна, гурав дахьд чадахгүй, өөрт байгаа бүхнээрээ тэмцэнэ” хэмээн жиргэсээр байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ