Австралийн компаниуд хакердуулжээ

img

Австралийн 200 орчим жижиг компанийн сайт хакердуулжээ. Эдгээр сайтын нүүрэн дээр “Индонезийг тагнаж мөрдөхөө зогсоо” гэсэн уриалга тавьсан байна. Халдлагын хариуцлагыг “Анонимус Индонезия” хакеруудын бүлэглэл хүлээсэн талаар “ВВС” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн пүрэв гарагт “Sydney Morning Gerald” сонин “Австралийн тусгай албаныхан Азийн орнуудад тагнуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүндээ ЭСЯ-даа ашигладаг” гэсэн мэдээллийг Эдвард Сноудены эх сурвалжаас эш татан мэдээлсэн аж. Индонез улс Австралийн талаас энэ асуудлаар тайлбар тавихыг шаардсан юм. Харин Австралийн Харилцаа холбооны аюулгүй байдлын албаны зүгээс бусад орны мэдээллийг тагнах ямар ч шаардлагагүй гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ