“Төгсгөлгүй-Эхлэл” үргэлжилнэ
Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлаг анхны бие даасан “...Төгсгөлгүй-Эхлэл...” тоглолтоо өнгөрөгч сарын 23, 24-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож, үзэгч, сонсогчиддоо хүргэсэн.
Тэд энэхүү тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин хийхээр болжээ. Тус тоглолт энэ сарын 20-нд “UB palace”-ийн концертын их танхимд болох юм байна.
Өмнөх тоглолтын тасалбар 20-100 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ удаа үзэгчдийн хүсэлтээр хийж буй болохоор урьдынхаас хямд байх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ