Дотоод аудит хангалтгүй байна

img

Төсвийн тухай хуулиар төсөв ерөнхийлөн захирагч нарт эрхийг нь өгсний зэрэгцээ  сум, орон нутгийн иргэдээс хяналтын бүтэц байгуулах эрхийг нь  давхар олгосон. Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар. Төсөв ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд Аудитын хороо байгуулахыг шийдвэрлэсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрийн дэргэд есөн хүний бүрэлдэхүүнтэй  Дотоод аудитын хороо байх ёстой гэж хуульчилсан юм. Төсвийн ерөнхийлөн  захирагч гэдэг нь аймаг, сум, дүүргийн засаг дарга, яамдын сайд нарыг хэлдэг. Тэдний дэргэд  дотоод аудитын хороо байна гэж хуульд тусгагдсан. Гэсэн одоогоор хэрэгжилт тун хангалтгүй байна.

Энэ оны нэгдүгээр сараар хэрэгжиж эхэлсэн ч хэрэгжилт тааруу байгаа тул ирэх жил гэхэд Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоо хэрэгжүүлээгүй  төсвийн ерөнхийлөн  захирагчдыг ажлаас нь чөлөөлөх нөхцөл байдал үүсэхээр байгаа юм.

Манайд өнгөрсөн 20 жил зөвхөн гадаад аудитыг л хийж ирснээс дотоод аудитыг орхигдуулсаар ирсэн. Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар, нийгмийн даатгал, хувийн аудит бүгд гадаад аудит хийдэг.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ