Улаанбаатар Ази Номхон далайн бүсийн хотуудын холбооны гишүүн болжээ
Ази Номхон далайн бүсийн хотуудын ээлжит 7-р хуралдаан БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 03-наас 07-ны өдрүүдэд болж байгаа юм байна. Тус хуралдаанд Улаанбаатар хотыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Монголын Хотуудын холбооны төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцож байгаа аж.
Энэ удаагийн хуралдаанаар ирэх 4 жилд Ази Номхон далайн бүсийн хотуудын холбоог удирдах хотыг сонгосон бөгөөд гишүүдийн олонхийн саналаар БНСУ-ын Сөүл хот даргалахаар болжээ. Мөн Улаанбаатар хот тус холбооны албан ёсны гишүүнээр элссэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Улаанбаатар хотын хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй санал солилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ