Н.Батцэрэг: Урсгал зардлаас 160 тэрбумыг хэмнэх бололцоотой

img

“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцжээ. Ирэх оны төсөвт урсгал зардлыг хэмнэх талаар гишүүд нэгдсэн ойлголтод хүрчээ. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэлдээ,

6

-Ирэх оны төсвөөс төрийн байгууллагын оффисын сандал ширээ, машин худалдан авах, айлчлалын зардал зэргийг танахаар болсон. Ерөнхийлөгч, УИХ, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн институцийн зардлыг 10 хувиас доошгүй хэмнэх ёстой гэж үзлээ. Олон жил он дамнан баригдаж дуусаагүй 110 объект байгаа. Энэ объектуудыг хагас жилийн хугацаатай царцаана. Яагаад гэвэл энэ объектууд дээр аудит оруулж шалгуулна. Яагаад төсөвт өртөг нь нэмэгдээд, гүйцэтгэл нь дуусдаггүй юм бэ гэдгийг аудитоор гаргаж ирэхээр болсон. Дээр нь ирэх оны төсвөөс эхлээд газрын маргаантай, зураг төсөл нь гараагүй барилга объектыг оруулж ирэхгүй байхаар шийдсэн гэлээ.

6

Нийслэл рүү шилжилт хөдөлгөөн тасрахгүй, орон нутагт хөгжил орхигдоод байгаа энэ үед хилийн сумдад тусгайлсан хөтөлбөр, бодлого чиглүүлэхээр болсон байна. Хилийн сумдын иргэдийн татварт хөнгөлөлт үзүүлж, цалин, мөнгөөр дэмжих зэргээр төрийн бодлогыг тусгах гэнэ. Цалин тэтгэвэр  бага авдагт нь илүү нэмэх бодлого баримтална. Нийслэлийг татвартай болгоё гэдэг дээр тус бүлгийнхэн санал нэгджээ. Ингэхдээ нийслэлийг орон нутаг гэдэг нэр томъёоноос хасах байр суурь илэрхийлжээ.

6

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Төсвийг танахад нийтдээ хэдэн төгрөгийн хэмнэлт гарч байна вэ?

- Урсгал зардлаас 160 тэрбум төгрөгийг хэмнэх бололцоотой. Жишээлбэл, хорих анги барихад 137 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнийг ирэх онд барих шаардлагагүй гээд  танах хэрэгтэй. Мөн загасны аж ахуйг дэмжиж нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Загасны аж ахуйг төсвөөр бус ЖДҮ-ийг дэмжих сангаар оруулж болно. Урсгал төсвөөс 160 орчим тэрбум, хөрөнгө оруулалтын талд 200 орчим төгрөгийн хэмнэлт хийх бололцоо байна.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
audituud burzaihna dee kkk
2013-11-05