Х.Тэмүүжин: Хоригдлуудын 30 хувь нь суллагдана
Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Энэ үеэр Хуульзүйн сайд Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.
6

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн багц хуулийг УИХ баталсан. Одоо хэрэгжилт нь эхэлж байна. Шинэчлэлийн үйл явцад янз бүрийн асуудал гарч байна. Энэ бол иргэнд, улс орон хэрэгтэй зүйл явагдаж байгаа. Иргэд, олон нийт үүнд их үүрэг гүйцэтгэх юм. Эрүүгийн хууль юуг хамгаалах вэ гэдэг нь учир дутагдалтай байсан. Тухайлбал, шинэ эрүүгийн хуулиар улс төр, эдийн засаг, нийгэм гээд бүх орчинг яаж хамгаалж болох вэ гэдгийг тусгаж өгсөн. Эрүүгийн хууль шоронжсон байсан. Харин энэ хуулиар шоронд байх ёстойг нь хориод, шоронд оруулах ёсгүйг нь тодорхой хүрээгээр нь гэрийн хорионд байлгах гэх мэтээр хорих хэрэгтэй.
6
-Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорихгүйгээр хариуцлага тооцох вэ?
-Мөрийтэй тоглоом тоглодог хүн байлаа гэхэд түүнийг хуулиар шийтгэхдээ шоронд хорихгүй, ажлыг нь хийлгээд, мөрийтэй тоглоомын газар орохыг нь хориглоод, хохирлыг барагдуулах журмаар явна. Бас хүүхдээ зодсон эцэг, эхчүүдийг шоронд хорихын оронд хүмүүжлийн хичээл заана. Хүүхэд зодож болохгүй, яаж хүмүүжүүлэх вэ гэх мэтээр.
6
-Хууль хэрэгжсэнээр шоронд ял эдэлж байгаа хүмүүсийн 30 хувь нь суллагдана гэж байна. Энэ хэр бодитой тоо вэ?
-Багаар бодоход хоригдлуудын 30 хувь нь суллагдана. Шоронд хорих ёсгүй хүмүүсийг хориод байгаа учир шорон байсхийгээд дүүрээд байна. Тийм учраас юуг нь яллах, юуг нь ялаас чөлөөлөх зарчмаар шийтгэх вэ гэдгийг ялгаж, салгана.
6
-Авилгын тухай хуулиар авсан хүнийг нь шийтгэнэ гэж байгаа. Тэгэхээр өгсөн хүнд нь ямар хариуцлага ногдуулах бол?
-Авилга авсныг нь шийтгэнэ. Авлига өгсөн нь хууль ёсны эрхээ эдлэхийн тулд хүнд суртал зэрэг олон зүйлийг туулдаг. Танил талаараа ярих, хууль ёсны эрхээ эдлэхийн тулд хэн нэгний гарыг цайлгадаг. Авлига өгсөн хүнийг хуулийн хариуцлагаас чөлөөлнө. Харин авлига өгсөн хүнээ илчилбэл авсан газрыг нь буцааж авахгүй, өөрт чинь үлдээгээд, авсан хүнийг нь шийтгэнэ.
6
-Ялыг зүйл бүрээр нь эдлүүлэхээр шинэ хуульд заасан. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Ялыг хуучин Эрүүгийн хуулиар хөнгөнийг хүндэд нь багтаагаад өгдөг байсан. Харин шинэ хуулиар ялыг нь нэмж өгөх болно. Та хулгай хийсэн, хүн зодсон, айлган сүрдүүлсэн бол үйлдэл үйлдлээр нь ялыг нь оноож, нэмж өгнө.
6
-Шүүгчдийн цалинг нэмэгдүүллээ гээд цалингаасаа илүү авлига нэхээд байвал яах вэ?
-Өмнө нь шүүгчийг хянадаг тогтолцоо сул байсан. Одоо цалингаасаа гадуур орлого олох боломжгүй болох гэсэн эрх зүйн тогтолцоо ажиллаж байна. Хяналтын хорооноос баталсан дүрэмд заасан байгаа. Шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргааны ажил тус тусдаа байгаа. Шүүгч, цагдаа, прокурорын хуулийн байгууллагын албан хаагчдын авлигын асуудлыг Мөрдөн байцаах газарт бус АТГ шалгана. Ингэхээр хариуцлага нь улам чангарч байгаа юм.
7
-Шинэ төрлийн гэмт хэргийг шалгах асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан бэ?
-Цахим, хүн худалдаалах зэрэг шинэ төрлийн гэмт хуулиар хүлээлгэх заалт байгаагүй. Одоо хуулиар зааж өгсөн байгаа. Тийм учраас хариуцлага тооцох тогтолцоо ч бий. Хуулийн этгээдийн хариуцлагыг зааж өгсөн. Жишээлэхэд хар тамхийг угаалгын нунтгаас ялгах салгах асуудал хүндрэлтэй байлаа. Гэтэл хар тамхи чинь одоо химийн агуулгатай холилдоод бүүр нарийсч байна. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхээр бусад улс оронтой харьцахад хүндрэлтэй байсан. Харин одоо хуулийн заалттай болсноор асуудал өөр болж байгаа юм.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ