Д.Эрдэнэбат: 46 объектийг хасна

img

 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийсэн юм. 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсөв батлагдах хуультай. Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш сар шахуу хугацаанд хэлэлцэгдээд дуусгавар болох талдаа яваа юм байна. Бүлгийн хуралдаанаар урсгал зардлаа хэмнэх асуудлаар хэлэлцжээ. Гадаад дотоод томилолт, төвлөрсөн арга хэмжээний зардлыг танахаар ярилцсан байна. Урсгал зардлын хэмнэлтээс төрийн албан хаагчдын урамшууллыг хасах журам руу оруулахаар болжээ.

Тухайн төрийн байгууллага урсгал зардлаа хэр хэмнэхээс цалинг нь нэмэх эсэхийг шийдэх аж. Түүнээс бус санхүүгийн нөхцөл байдлаа харгалзахгүйгээр автоматаар цалин нэмдэг болох гэнэ. 289 объектыг аудитын дүгнэлт хийлгэжээ. Ингээд 731 объект ирэх онд тусгаснаас 181 объект нь 281 тэрбум төгрөгийн төсөв шаарджээ. Тиймээс ирэх оны төсвөөс эдгээрийг цараагаад, 2014 оны төсвийн тодотгол хийхээр болжээ. АН-ын бүлгийн даргыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

-Зураг төсөв, газрын зөвшөөрөлгүй хэдэн объект байгаа бол?

 -Нийт 181 объектийг цараацахаар болоод байгаа. Үүн дотроо  газаргүй, гүйцэтгэгч байхгүй 46 объектыг бүрмөсөн хасна.  Одооноос төсөвт газартай, зураг төсөв нь хийгдсэн объектуудыг суутгаж байх болно.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzz:
76 sarlag oor orriin ongoor mooroldono dooo gej
2013-11-05
zzzzz:
76 sarlag oor orriin ongoor mooroldono dooo gej
2013-11-05
хэрэг алга:
монгол хэл, бичгийн дүрэм судлаачээ махан толгойтнуудаа
2013-11-05
çî÷èí:
íààä ìýäýýíèéõýý ¿ã ä¿ðìèéã àíõààðàà÷ ýý. èíãýæ äîîøîî îðæ øèâøèã á¿¿ áîëîî÷
2013-11-05
zochin:
ashgui zardal hemnene gej yaridag bolj baina. urd ni er ni hezee ch ingej yaridaggui baisan baih.
2013-11-05